top of page

Таны боловсролд нэмэр болохуйц шилдэг 5 Youtube сувгууд


Технологийн эрин үед суралцах нь танхимд лекц сонсох, сурах бичигтэй ажиллах зэргээр хязгаарлагдахаа нэгэнт больсон. Уламжлалт аргаас илүү сонирхолтой, интерактив хэрнээ давтамжтай үзэлттэй байлгадаг заах арга видео болоод удаж байна.

БОЛОВСРОЛЫН YOUTUBE СУВГУУД АШИГЛАЖ СУРАЛЦАХ НЬ ҮНЭХЭЭР ГОЁ САНАА.


Өөрт байгаа цагаа үр бүтээлтэй байлгахын тулд ямар контент үзэхээ сонгох, сайн сувгууд дагах нь чухал.

Юуны түрүүнд бидний төвлөрөл хугацаатай гэдгийг санах нь зүйтэй. Мөн хичээллэх өөрийн гэсэн арга, техниктэй байх нь бүтээмжийг нэмдэг.

Тухайлбал, түгээмэл хэрэглэдэг 50/10 суралцах техник байдаг. Энэ нь 50 мин хичээллээд 10 минутын завсарлага авах гэсэн үг юм.

Богино хугацааны, амттай хичээлүүд байдаг тул Youtube сувгийг ашиглах нь амархан хэрнээ өгөөжтэй. Сайн контентууд төвлөрөл үүсгэж, ядраахгүйгээр, анхаарлаа сарниулахгүйгээр үзэж дуусгахаар дизайнлагдсан байдаг. Youtube видеоноос суралцахын нөгөө нэг давуу тал нь танхимд суралцахад үүсдэг хичээлтэй холбоогүй аливаа яриа байдаггүй тул хичээлд бүрэн төвлөрч болдог. Мөн Youtube сувгийн playlist зохион байгуулалт сайтай буюу үзэж буй сэдэвтэй холбоотой хичээлүүд нь зөв дарааллаар гарч ирдэг.

Эцэст нь хэлэхэд олон, магадгүй дийлэнхи хүмүүст визуал ба аудио аргаар суралцах нь илүү хялбар байдаг. Визуал ба аудиог зэрэг ашиглаж контент бүтээснээр видео хичээлүүд нь сурах бичгээс илүү сонирхолтой байж бага хугацаанд анхаарлын нягтралд мэдлэгийг өгч чаддаг.

Ингээд боловсролын хамгийн сайн 5 Youtube сувгийг хүргэж байна

1. Ted-Ed

2011 оноос хойш арт, математик, хоол, эрүүл мэнд, бизнес гэх мэт олон төрлийн хичээлүүд бэлтгэж ирсэн. Видео бүр нь үзүүштэй анимэшнтэй, сонирхолтой жишээ, хөгжилтэй аргаар заасан байдаг.

Одоо тус сувгийг 18 сая хүн дагаж, контентуудын үзэлт 3 тэрбум хол давжээ.

Жишээлбэл энд Ted Ed-н бизнесийн хичээлийг орууллаа.

Ted-Ed- г дагах Facebook, Instagram, ба Twitter.

2. Crash Course

2006 оноос эхэлсэн. Дэлхийн түүх, биологи, хими, сэтгэл судлал гэх мэт хичээлүүдийг заадаг. Одоо 14 сая дагагчтай.

Crash Course-н хичээлүүд түүхэн үйл явдал, дүрсэлсэн тайлбар, хошин шогын мэдрэмжтэй хэлцүүдийг ашигладгаар онцлош

Энд Crash Course-н Биологийн хичээлээр жишээ татлаа.

Crash Course-г дагах Facebook, Instagram, ба Twitter.

3. Vsauce

2010 оноос эхэлсэн 18 сая дагагчтай, 2 тэрбум гаруй үзэлттэй.Хичээл бүр нь “Хэрэв нар алга болбол юу болох вэ?” гэх мэт сонирхолтой мэтгэлцээний асуултууд тавих, хариулах байдлаар явагддаг.


Vsauce сошиал хаягууд Facebook, Instagram, Twitter.

4. Khan Academy

2006 оны 11 сараас эхэлсэн. 7.5 сая дагагчтай. Хүүхдэд зориулсан сувагтай. Мөн тус сувгийн хичээлүүдийг 2016 оноос Монгол хэл дээр One Mongolia төслийн хүрээнд орчуулан гаргасан.

Математик, шинжлэх ухаан, тооцоолол, эдийн засгийн хичээлүүд заадаг.

Контентууд нь эдгээр хичээлүүдийг ойлголт бүрээр жижиглэж багш таны өмнө самбарт хичээл зааж буй мэт тайлбарлан хүргэдэг.

Эцэг эхчүүд, багш, сургагч нар ашиглахад тохиромжтой. Мөн Монгол хэлээр олон хичээлүүдийг Датаком санаачлан One Mongolia төслөөр орчуулж гаргасан.

Жишээлбэл монгол хэл дээрх биологийн хичээл:

Khan Academy-н англи хэл дээр дагах суваг Facebook Twitter.

5. Veritasium

2010 оны 7 сараас эхэлсэн. 13 сая дагагчтай.

Veritasium нь шинжлэх ухаан, инноваци, сонирхол татахуйц газруудын талаархи дотоод мэдээллийг өгдөг. Сэдвийн талаар 3 хэмжээст харах боломжийг олгохын тулд видео бүр нь үзүүлэн, ярилцлага эсвэл аялал зэргийг багтаадаг.

Энд жишээ болгон хамгийн алдартай алгоритын талаарх бичлэгийг орууллаа.


Сувгийг дагах Facebook, Instagram, Twitter.





40 views0 comments
bottom of page