top of page

“ХӨДӨӨ АЖ АХУЙН БИЧИЛ БА ЖИЖИГ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДИЖИТАЛ
МАРКЕТПЛЭЙСТ ХҮРЭХЭД ЧАДАВХЖУУЛАХ” ХӨТӨЛБӨР

Purple Social Media Marketing Workshop Flyer - Made with PosterMyWall.png

Хөтөлбөрийн
тухай

ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Өрхийн болон жижиг үйлдвэрлэл эрхлэгчдийг дижитал захзээлтэй холбогдоход хөгжлийн дэмжлэг үзүүлэх юм. Энэхүү зорилгоор хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг ойлгох, хэрэглэгчтэй хэрхэн холбогдох, онлайнаар бараа бүтээгдэхүүнээ борлуулах аргууд болон түгээмэл ашиглагддаг дижитал түүлсийг хэрхэн хэрэглэх талаар сургалтуудыг явуулна. Мөн оролцогч бүрт үйлдвэрлэл,
бизнесээ цааш хөгжүүлэх тухайд ганцаарчилсан уулзалтаар зөвлөмж, чиглүүлгээр хангана.


Нийт оролцогчийн тоо: 35 хүн
Хэлбэр: Виртуалаар буюу Zoom app-р явагдана.
Хугацаа, давтамж: 8 сарын 9-19 , Мягмар-Баасан гаригт, 14:00-15:30 цагт. Нийт 8 удаагийн сургалт ба ганцаарчилсан зөвлөмж, чиглүүлгийн (менторинг) уулзалт.


Хэнд зориулсан: Мал болон ургамлын гаралтай түүхий эдээр бүтээгдэхүүн ба хүнс боловсруулагч өрхийн ба жижиг үйлдвэрлэгч нар


СУРГАЛТЫН АГУУЛГА:
1. Хэрэглэгчээ таньж мэдэх, хотын хэрэглэгч, боломжит томоохон худалдан авагчид,
хэрэглэгчтэйгээ дижитал орчинд холбогдох аргууд

2.Хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагыг мэдэх, түүнд үндэслэн бараа бүтээгдэхүүндээ хөгжүүлэлт хийх
3. Өртгийн сүлжээний хандлага ба тогтвортой амьжиргааны тухай, хамтын үнэ цэнэ
бүтээлтийн талаар
4. Монголд хамгийн олон хэрэглэгчтэй онлайн худалдааны платформууд ба бүтээгдэхүүн, үйлчилгээг платформд байршуулах боломжууд
5. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, эрүүл ахуйн суурь шаардлага
6. Дижитал түүлсийн хэрэглээ, тойм:

  • Google Suite хэрэглээ (Албан мэйл нээх, домэйн нэр авах, Google Drive, GoogleForm&Docs, Google Meeting, Google Calander)

  • Microsoft 365 хэрэглээ ба албан ёсны лиценз (Microsoft 365 бүрдлүүд, Microsoft teams)

7. Дижитал түүлсийн хэрэглээ, тойм:

  •  Virtual event/Online meeting хийх (Zoom app, Menti, Kahoot)

  • Дижиталд орчинд байршуулах e-document, e-materials (e-invitation, e-magazine, QRcode)

  • Маркетинг/Брэндинг материал бэлтгэх коммуникэшн дизайн платформууд (Canva,Poster my wall)

8. Дижитал түүлсийн хэрэглээ, тойм:

  • Facebook ба Инстаграмын хэрэглээ

  • Вэб, мэйл маркетинг, онлайн шоптой болох хялбар шийдэл (Wix ба бусад)

  • Call center ба CRM-тай болох хялбар шийдэл (Bitrix24)

СУРГАЛТАНД ХАМРАГДАХ ХҮМҮҮСТ ТАВИХ ШААРДЛАГА:

  • Интернэтэд холбогдох боломжтой. 

  • 14 хоногийн хугацаанд сургалтуудад бүрэн хамрагдах боломжтой

  • Ухаалаг утас эсвэл төхөөрөмж ашигладаг.

  • Цаашид бизнесээ өргөжүүлэх, хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй.

Хөтөлбөрөөс хүлээгдэж буй үр дүн ба дараагийн алхам: Тус сургалтад оролцогчдоос 2-3 бүтээгдэхүүнийг сонгон авч одоо байгаа онлайн худалдааны платформуудтай холбож өгнө.

Бүртгэлийн линк: https://forms.gle/3SQt5ciR8s9WzFuC8
Бүртгэл хаагдах хугацаа: 8 сарын 05

bottom of page