top of page

Үр дүнг сайжруулдаг энгийн хэрнээ хүчирхэг хэрэгсэл

Updated: Nov 14, 2022

Үр дүнг сайжруулах энгийн хэрнээ хүчирхэг хэрэгсэл бол SIPOC- Процессын матриц юм.


Ялангуяа үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд процессын SIPOC матрицыг боловсруулж хэрэглэснээр оперэшн зардлаа бууруулж, орлогоо өсгөж чаддаг.


Байгууллага бүр гарц, үр дүнгээ тогтворжуулах, цаашлаад улам сайжруулахыг хичээж байдаг. Энэ зорилгын үүднээс менежментийн шинжлэх ухаан салбарлан хөгжиж процессын менежмент төгөлдөршиж, процессын менежментийг хэрэгжүүлэхэд олон олон энгийн хэрнээ хүчирхэг арга аргачлалууд хөгжиж ирсэн. Байгууллага, ялангуяа бизнесийн байгууллага процесст суурилсан сэтгэлгээгээр хандаж гол процессуудаа тодорхойлж түүнийг сайтар ойлгож авснаар үйл ажиллагааг оновчлох замыг олж хардаг.

Тэгвэл процессыг олж харж ойлгохын тулд менежерүүдэд түүлс буюу багаж хэрэгсэл хэрэгтэй. Бид ахуйд ч тохирсон багаж зэмсэггүйгээр ажлыг хийхэд бүтээмж, бүтэл муутай байдагтай ижлээр менежментийг хэрэгжүүлэхэд мөн л хамгийн ихээр тус болдог нь хэрэгтэй багаж замсэг л байдаг.

Тиймээс энэ удаад процессыг ойлгох, олж харахын тулд ашиглагддаг энгийн хэрнээ үр дүнтэй арга болох процессын SIPOC матрицыг хэрхэн боловсруулах зааварчилгааг хүргэж байна.

Энэ нь тухайн процесс хаанаас эхлээд хаана дуусч байгааг тогтоож тус хамрах хүрээн Supplier-Нийлүүлэгч, Input-Орц, Process-Процесс, Output-Гарц, Customer-Хэрэглэгч хэн болохыг нарийвчлан харуулж өгснөөр тухайн бүрдэл хэлхээтэй ажлуудыг алдаагүй гүйцэтгэж хүссэн үр дүнгээ хамгийн бага зардалтайгаар гаргах арга замыг (процедур) тогтоож өгдөг юм.

Бид харилцагчид, залуу мэргэжилтнүүдэд зориулан SIPOC матрицыг хэрхэн боловсруулах зааврыг бэлтгэсэн юм. Хүсвэл тухайлсан сургалтыг ч хувьдаа, баг, хамт олондоо авч болно.


Үнэ цэнийг хамтдаа бүтээцгээе!


148 views0 comments

Comments


bottom of page