top of page

САВ, БАГЛАА БООДЛЫН НЭН ШИНЭ ИННОВАЦУУД



Агрибизнес, хүнс үйлдвэрлэлийн салбарт хийгдэж буй инновацын талаар мэдээлэл хүргэхийг зорьж байна. Энэ удаад сав, баглаа боодлын сүүлийн үеийн технологи, инновацлаг бүтээгдэхүүнийг авч үзлээ.

Өнөөдөр дэлхий дахинд хатуу хог хаягдалд өдөр тутмын хүнс, унд, ахуйн хэрэглээнээс гарч буй хуванцар 15% орчим хувийг эзэлдэг. Монгол улсын хувьд ч энэ тоо ойролцоо. Ялангуяа Улаанбаатарчуудын ахуйн хаягдалд эзлэх гялгар уут, хуванцар савны хаягдлын хэмжээ жил ирэх тутам нэмэгдэж байна.

Хог тэр дундаа хуванцрын хаягдлаас байгаль орчинд нөлөөлж буй нөлөөллийг багасгая гэвэл сав, баглаа боодлын материалыг үндсээр нь өөрчлөх тухай асуудал юм. Цар тахлын нөлөөгөөр инновацлаг сав баглаа боодлын бизнес ирээдүйтэй бизнест тооцогдож байна. Тогтвортой хөгжлийн чиглэлд алсын хараагаа уялдуулсан бизнесүүдийн хувьд масс хог хаягдлыг шийдэх шийдэл нь яах аргагүй сав, баглаа боодлоор дамжин хэрэгжих нь гарцаагүй. Сав, баглаа боодолд хийгдсэн инновацыг категорчилбол бордоошигч, байгалийн материалаар хийгдсэн хаягдалгүй задрагч, уусагч, өөрөө халагч, олон дахин ашиглаж болохуйц гэж 5 ангилж болохоор байна. Эдгээр шинэ технологи, шийдлүүдийг харахад экологит халгүй савлагааг цаашдаа яаж л бол яаж хөгжүүлж шинэ патент, бүтээгдэхүүнүүд олноор төрөх нь гарцаагүй болжээ.

Бордоошигч

COVID-19 тахал нь бидний өдөр тутмын амьдралд асар их өөрчлөлт авчирсны нэг нь хэрэглэгчид баар, ресторан, хоолны газруудад хооллохын оронд ажил дээрээ, гэртээ захиалж хүргүүлэх болсон. Энэ нь нэг удаагийн сав баглаа боодлын ашиглалтыг үлэмж нэмэгдүүлж байна. Энэ асуудлын шийдэл нь байгальд түргэн задардаг (10-45 хоногт), хөрсөнд бордоо болон задардаг сав, баглаа боодлын инновац юм. Тэгвэл 2021 онд авч явах хоол, унд, кофе, эм зэрэг өдөр тутмын худалдан авалтад ашиглагддаг нэг удаагийн сав баглаа боодлыг байгальд 100% задардаг материалаар боловсруулсан өргөн нэр төрлийн бүтээгдэхүүнийг https://planglow.com/collections тэргүүтэй компаниуд санал болгож байна. Жишээ нь сэндвичний хайрцаг л гэхэд харагдах хэсгийн материал хүртэл бордоо болдог материал ажээ. Энэ төрлийн ухаалаг сав баглаа боодол нь зөвхөн хоол, ундаар зогсохгүй эм, эмнэлгийн бүтээгдэхүүн, хувцас, савлаж болох бараг бүхий л зүйлд тохируулан хийж болох юм байна.


Хаягдалгүй буюу байгалийн материалаар хийсэн Энэ төрлийн сав, баглаа боодлын онцлог нь тухайн бус нутгийн түргэн ургалттай, олдоц ихтэй, нөхөн сэргээгддэг мод, ургамлаар хийдэг ба байгалийн материалаар хийсэн учир задрал нь байгалийн жамаар явагддаг байна. Ялангуяа зүүн өмнөд азийн халуун орны ширэнгэн ойн бүсийн орнууд хаягдалгүй сав баглаа боодлын шийдлийг улам төгөлдөржүүлэхээр эрмэлзэж, http://www.ubpack.com шиг олон шинэ бизнесүүд цэцэглэж байна.Жишээ нь Тайландын Universal biopack компани савхны үйлдвэрийн хаягдал хулс, зэрэг ашиглан сав, баглаа боодлыг хийж байна.


Өөрөө халдаг Хоолоо халаах боломжгүй газар, дулааны эх үүсвэргүй байхад ч хоолоо халааж идэх боломжтой болжээ. Та савлагаатай хоолонд ус, болон дагалдах агентаа нэмээд 15 мин хүлээхэд л хангалттай. Эсвэл кофе, цайны лаазаа доороос нь түлхэхэд л шууд хална. Үүний цаана буй инновац нь дулаан ялгаруулдаг химийн нэгдлүүдийг хүнсэнд үлдээхгүйгээр ашиглах технологид оршино. Хүнсэнд өөрт нь дулаан ялгаруулагч агентийг дагалдуулах, эсвэл хүнсний савыг өөр халаагч агентаар халааж дулаанаар нь хоолыг халаах гэсэн ерөнхий хоёр төрөлд хөгжиж байна. Хоол хэрхэн халж байна вэ, усыг кальцийн оксидтой урвалд оруулах замаар дулаан ялгаруулдаг. Хоолны агуулга, төрлөөс хамаарч кальцийн оксид, зэсийн сульфат зэрэг хэд хэдэн төрлийн химийн урвалыг ашиглаж дулааныг ялгаруулж авах боломжтой аж. Эсвэл хоол агуулсан савыг өөрөө халагч агентуудыг ашиглан халаахад зориулсан давхар савлагаатай байна.


Уусдаг Энэ технологийг хөгжүүлэгчид “алга болдог” сав, баглаа боодол гэж нэрлэдэг. Уусдаг материалтай савлагааг гэр ахуйн томоохон брэндүүд аль хэдийн ашиглаад эхэлсэн. Далайн хүрэн замгаас гаргаж авсан түүхий эдээр үйлдвэрлэдэг энэ төрлийн сав, баглаа боодол нь аманд уусдаг буюу усанд уусдаг, ерөөс байгальд маш богино хугацаанд 100% задардаг. Тус материал гарч ирснээр хоол, ундыг шингэн хэлбэрээр нь савлах маш сонирхолтой шийдэл болж чаджээ. https://www.notpla.com компанийн хувьд энэ технологи нь байгаль орчныг бохирдуулагч асар том асуудлыг шийдэхийн зэрэгцээ, хаана ч хэрэглэж болох тэжээллэг шингэн хоолыг савлах боломжтой болголоо.

Зөгийн лаваар хийсэн алчуур Бид хүнс, хоолоо тугалган цаасанд боож эсвэл хуванцар саванд хийж хөргөгчдөө хадгалсаар ирсэн. Тугалган цаас ч, хуванцар сав ч аль аль нь хаягдал болж байгальд үзүүлж буй хор нөлөө нь хэвээр. Нэн сонирхолтой бас нэгэн инновац бол зөгийн лаваар хийсэн угааж, олон дахин хэрэглэж болдог хүнсний боодол, хүнсний алчуурыг бүтээсэн явдал. Энэ төрлийн алчуурыг хийхэд бусад орц нь хөвөн, ургамлын тос гэх мэт таримал ургамлууд ашигладаг байна.

110 views0 comments

Comments


bottom of page