top of page

Процессын гацалт, түгжрэлийг шинжлэх нь

Танай компанийн үйл ажиллагаанд гацалт, түгжрэл үүсдэг үү, энэ юунаас болж байгааг тухай бүр шинжлэн судалж байв уу?


Бизнесийн гарцыг дээшлүүлж, хэрэглэгчийг сэтгэл ханамжтай байлгахын тулд бизнесүүд процесстоо анхаарч процессыг л ямарваа саад, доголдолгүй, нэгэн жигд урсаж байх арга замаа тогтоох нь чухал байдаг.

Процессын нийт хугацааг удаашруулах, гарцыг бууруулах, алдаа доголдол гаргахад хүргэдэг зүйл нь хаа нэгтээ түгжрэл, гацалт үүссэнээс байж болдог.

Тэгвэл процессын гацалт, түгжрэл гэрэд нь гүйцэтгэхээр хүлээгдэж буй ажлуудын хуримтлал үүсч үйл явцын урсгалыг хязгаарлахийг хэлнэ.

Процессын бөглөрөл байн уу, яг хаана байна вэ гэдгийг 4-хөн асуултаар шинжилж болно.



1. Процесст үүсээд буй гацалт, түгжрэлийн ерөнхий шалтгаан юу вэ?

:Процессын гацалтын шалтгааныг ерөнхийд нь мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээн дэх гацалтаас хамаарсан гэж ангилж болно.

Жишээлбэл, мэдээллээс үүдэлтэй гацалт гэдэг нь мэдээлэл цаг хугацаандаа, ашиглагддаг түүлс, тоног төхөөрөмжийн хэвийн байдал хангагдсан эсэх. Тухайн ажлыг хийхэд, шийдвэр гаргахад тухайн ажилтан эсвэл системд мэдээлэл хэрэгтэй байдаг гэтэл энэ хэрэгтэй мэдээлэл байх ёстой цагтаа очоогүйгээс гацалт үүснэ. Жишээлбэл, интернэтийн хурдаас шалтгаалж мэйл сервер унах, систем гацах зэрэг нь цагтаа мэдээллийг авч чадахгүйгээс үүдэж процессын тухайн алхамд гацалт, түгжрэлийг үүсгэж байдаг.


2. Гацалт, түгжрэлд ямар хүчин зүйлс нөлөөлөөд байна вэ?

Хүн, систем, зохион байгуулалтын аль нь нөлөөлж байна.

Хүн: Сургалт хангалтгүй, байнгийн ажлаар хангаж чадахгүй байх, гарц, бүтээмж бага, зардал болсонболовсон хүчнийг сонгох гэх мэт.

IT, технологи, мэдээллийн систем: Систем нь доголдолтой, хуучирсан, техник хангамжид тохирохгүй, ашиглахад хэцүү, эсвэл ямарваа нэгэн автоматжуулалт, ажил хөнгөвчилсөн ухаалаг технологи, дижитал шийдэл ашигладаггүй.

Зохион байгуулалт: Алсын хараа, эрхэм зорилго, зорилт байхгүй, бүтэц тодорхойгүй, компанийн соёл хангалтгүй, манлайлал сул, байгууллагын уур амьсгал тааруу, стратеги төлөвлөлт дутмаг, аливаа төлөвлөлт сул, мониторинг, хяналт сул гэх мэт.


3. Ажлыг нэгээс нөгөөд дамжуулахад гацалт, түгжрэл үүсч байна уу?

Ажлыг шилжүүлэх бүрт мүмүүс хооронд эсвэл систем хооронд, эсвэл хүнээс системрүү гэх мэт мэдээлэл солилцоо явагддаг. Амьдрал дээр яг энэ дамжуулалт, шилжүүлэлт дээр коммуникацын алдаа, үл ойлголцол гарах нь олонтаа. Ялангуяа хүн хоорондын коммуникац, хүнээс шалтгаалсан алдаа үүсэх нь олонтаа.


4..Нөөц хангалтгүйгээс гацаа үүсч байна уу?

Процессыг ажиллуулахад нөөц зайлшгүй. Нөөц гэдэг нь мэдлэг, тохирох ур чадвартай ажилтан, технологи, мэдээллийн систем, мөнгө санхүү, дэд бүтэц гэх мэт.

Ялангуяа боловсон хүчний хомсдол, автоматжуулалтын дутагдал (үйл явцын нарийн төвөгтэй байдлыг нэгтгэсэн системийн дутагдал), тоног төхөөрөмж (машин техник, техник хангамж) хангалтгүй байдлаас гацалт, түгжрэл үүсдэг.


Эдгээр дөрвөн асуултад асуудлыг суурь шалтгаанийг илрүүлэх техникийг хэрэглэн хариулснаар процессын гацалтын талаар ихийг ойлгохын зэрэгцээ шалтгаан, нөхцөл, одоогийн байдал, цаашид хэрхэх зэргийг харж шинжилж чадна.



56 views0 comments

Comments


bottom of page